Сүүлийн өдрүүдэд дуу цахилгаантай ширүүн бороо орж буй учир үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас сэрэмжлүүллээ.
Тиймээс :
- Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,
- Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,
- Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах
- Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа.