Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16463 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 4,561, II тунд 3,845 буюу нийт 8,406 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 119 жирэмсэн эх, 12-15 насны 3,206, 16-17 насны 759 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.