Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж цар тахлын хүнд үед аймгийн нийт ард иргэддээ Covid-19 түргэвчилсэн оношилгоо, PCR-ийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх шийдвэр гаргасан байна.
Өмнөговь аймаг Засгийн газраас баяр наадмыг хойшлуулсантай холбоотойгоор аймгийн баяр наадамд төлөвлөгдсөн зардлыг түргэвчилсэн оношлуур, урвалж худалдан авахад зарцуулахаар тѳсвийн тодотголд оруулахаар болсон байна. Мөн хүн амын дунд Covid-19 өвчлөлийн тархалтыг илрүүлэх, тандалт хийх зорилгоор сайн дурын шинжилгээний цэгүүдийг нэмж байгуулахаар болжээ.
Ойрын хавьтал болсон, шинж тэмдэг илэрч буй тохиолдолд зайлшгүй PCR шинжилгээ өгөхийг иргэдээс шаардаж буй. Гэвч төлбөртэй шинжилгээ өгөх иргэдийн тоо буурсан аж. Тиймээс Өмнөговь аймаг энэхүү шийдвэрийг иргэдийн нөхцөл байдлыг харгалзаж гаргасан хэмээн цахим хуудсандаа мэдээлжээ.