Амьтан нутагшуулах ажлыг хийхэд хатуу, зөөлөн хоёр аргыг хэрэглэдэг. Хатуу арга гэдэг нь амьтнаа шинэ нутагт шууд тавихыг хэлнэ. Зөөлөн аргаар бол амьтныг амьдрах орчинд нь бага багаар дасган аажим суллана.
Нийслэлийн байгаль орчны газраас олон жилийн судалгаанд үндэслэн зөөлөн суллах аргыг сонгон ажиллаж байгаа бөгөөд үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа.
Ингэснээр минж нь шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ. Цаашид минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна хэмээн НБОГ-аас мэдээллээ.