НӨАТ-ын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.
Энэ оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд нийт 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан гэдгийг ТЕГ-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэлэв.