Цоорхой оймс өмсөхдөө бусдаас ичиж санаа зовдог байсан бол одоо тоохгүй явсан ч болохоор болжээ. Учир нь энэ үзэгдэл тун удахгүй трэнд болж ч магадгүй юм.
“ekoD Works” хэмээх бүтээлч брэндийн хамт олон эрхий хурууны хэсэгтээ цоорхойтой оймс худалдаанд гаргасан байна. Тус брэндийн дизайнер Фукузава Такаюуки “Хүмүүс цоорсон оймсоо шууд л хаячихдаг учраас оймсыг илүү удаан хугацааны турш өмсөж, байгаль орчиндоо хог хаягдал бага үүсгэхийн тулд ийм санаа бодож олсон” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: ekoD Works