Эмээлтэд мал төхөөрч буй нийт 12 нядалгааны газарт 2021 оны долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шалгалтыг НМХГ хийжээ. Шалгалтаар эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрч байсан. Мөн халдвар хамгааллалтын дэглэм алдагдаж байжээ.
Хэрэгжүүлээгүй зөрчлүүдийг илрүүлэн хоёр аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, гурван заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагыг нэг аж ахуйн нэгжид хүргүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгсөн байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.