Өчигдөр буюу долоодугаар сарын 22-нд нийслэлийн хэмжээнд I тунд 3385, II тунд 6115, нийт 9500 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.056.403 иргэн I тунд, 950.554 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3370 жирэмсэн эх, 12-15 насны 41.927 /41.4 хувь/, 16-17 насны 20.828 /61.5 хувь/ хүүхдийг тус тус дархлаажуулсан байна.