Их Британид дэлгүүрийн лангуунууд дахин хоосорч эхэлжээ
Энэ удаад ажиллах хүчний нөөцийн хомсдол бий болсны улмаас ийнхүү лангуунууд хоосорсон байна.
Тус улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд ажиллагсад нь тусгаарлагдах шаардлага улам ихээр гарч байгаа талаар мэдэгджээ. Үүнээс улбаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, зарим дэлгүүрүүд хаалгаа барихад хүрээд байгаагаа зарласан байна. Мөн цагдаагийн алба, ресторан, зочид буудлын бизнес болон бусад салбарууд ажиллах хүчний хомсдолд оржээ.
Тус улсад хоёр долоо хоногийн хугацаанд 600 мянган хүнээс халдвар илэрсэн тул хүмүүс өөрсдийгөө тусгаарлах давлагаа эхэлжээ. Халдвар авсан төдийгүй ойрын хавьтал болсон иргэдээс өөрсдийгөө тусгаарлахыг шаардаж байгаа юм.
Их Британид нийт 5,6 сая хүн, сүүлийн нэг хоногт 39,9 мянган хүнээс халдвар илэрсэн бөгөөд нийт 129 мянган хүн энэ өвчний улмаас нас баржээ.
Эх сурвалж: ВВС