БНСУ -ын Инчонь хотод савангаар хийсэн нэрийн хуудсыг зохион бүтээжээ
Инчонь хот, савангаар хийсэн нэрийн хуудсыг санаачлан бий болгож ирэх 8 сараас эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр болжээ.
Цаасан нэрийн хуудсыг хоорондоо солилцдог ч гар утсан дээрээ дугаарыг нь хадгалаад л нэрийн хуудас хэрэггүй хог болж үлддэг. Тиймээс:
1-рт байгальд ээлтэй
2-рт цар тахалтай энэ үед хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн
3-рт хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин хүмүүсийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү шинэ төслийг эхлүүлжээ.
Өнгөрсөн 4 сард хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх зориулалтаар арга хэмжээ зохиож байсан бөгөөд энэ нь маш үр дүнтэй, эрэлттэй бүтээгдэхүүн болох нь нотлогдож энэ 8 сараас эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр болсон байна.