Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг 7-р сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэллээ. Уг төхөөрөмж нь 4 улиралд ажиллах боломжтой, 1 тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай.
Ариутгал, халдваргүйтгэлийн байгууламжтай болсноор улсын хилээр нэвтрүүлж буй ачаа тээш, бараа, тээврийн хэрэгсэлд хийгдэх бөгөөд улмаар хил дамнан халдварлах аливаа халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэхүү төхөөрөмж нь хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг автоматаар мэдэрдэг, ариутгалын бодисыг найруулан мананцар үүсгэн халдваргүйжүүлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологиор баригдаж байгаа, стандартын шаардлага хангасан аж.