Денкфарм компани нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хамтран ажиллаж, дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэний нэг илрэл нь "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгний эмийн бүтээгдэхүүн хандивласан явдал юм. Төслийг санаачлагч Б. Болдсайхан эмч болон төслийн багийнхан эдгээр эмийн бүтээгдэхүүн нь зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аврахад их тус болно хэмээн талархан хүлээж авлаа.