Токио-2020 зуны олимпийн наадмыг медалийн тоогоор Япон, АНУ, Хятад,ОХУ, Их Британи улсууд тэргүүлж байна. Долдугаар сарын 27-нд болсон Триатлоны тэмцээнд Атлантын далайн хамгийн жижиг арал улсын тамирчин алтан медаль хүртсэн нь ховор тохиолдол боллоо. Бермуд нь Их Британий захиргаанд байдаг. 63000 орчим хүн амтай улс юм.
Тус арлын тамирчин 33 настай Флора Даффи олимпийн наадмын триатлоны төрөлд түрүүлж, эх орноо медалийн жагсаалтын 24 дөрөвдүгээрт эрэмбэлүүлжээ. Тэрээр 4 дахь олимпдоо оролцож байгаа юм. Тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа хэлэхдээ “ Бермуд шиг жижиг оронд төрсөн нь дэлхийн тавцанд амжилт гаргаж чадахгүй гэсэн үг биш гэдгийг залуу үеийнхэндээ ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.