Олимпийн наадмыг зохион байгуулагчид нээлтийн үеэр сайн дурын ажилтнуудад өгөх ёстой байсан дөрвөн мянган бенто хайрцаг хоолыг хаяснаа мэдэгджээ.
Лхагва гарагт /2021.07.28/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Масанори Такая үүнийг баталж, уучлал хүссэн байна.
Нээлтийн өдөр цэнгэлдэх хүрээлэнд маш олон тооны хүмүүс ажиллаж байсан бөгөөд их хэмжээний хоол бэлтгэгдсэн байсан ч ихэнх нь хэрэглэгдээгүй хаягджээ. Өндөр ачаалалтай ажилласан сайн дурын ажилчид хоол идэх боломж гараагүй тул хаягдсан хоолыг амьтны тэжээл болгох мөн эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий биомасс болгон боловсруулж, дахин ашигласан хэмээн Масанори Такая тайлбарлажээ.
Түүний хэлснээр, нээлтийн өдөр бэлтгэсэн хоол хүнсний 20-30 хувийн илүүдэл гарсан гэнэ. Тиймээс зохион байгуулагчид цаашид хоол хүнсний хаягдал гаргахгүйн тулд хоол захиалгыг илүү оновчтой болгохоор ажиллана гэдгээ амлажээ.
Токио-2020 олимп байгаль орчинд хамгийн ээлтэй наадам болох зорилготой юм.