Баянгол дүүрэг “Жишиг гудамж” төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Уг төслийг хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын зөвлөх Ж.Баатар болон төслийн ажлыг гүйцэтгэх “Их эрч” ХХК-ийн төлөөлөл мөн БГД-ийн 6-р хорооны засаг дарга хамтран гэр хорооллын 9,10,11,21,22,23 дугаар хороонд ажиллаж байршлуудыг сонголоо.
“Жишиг гудамж” төслийн хүрээнд сонгогдсон айл өрхийн хашааг солих , гудамнуудад явган хүний зам тавих, оршин суугчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ онд ажлын 30%, ирэх онд 70%-ийг хийж гүйцэтгэх юм байна.