Өнгөрөгч долоо хоногт Байдены Засгийн газар Майкрософт компаний цахим шуудангийн програмд учирсан кибер халдлагад Хятад улсыг албан ёсоор буруутгасан билээ. Тус халдлагын үеэр олон аж ахуйн нэгж, албан байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан байна. Энэ оны эхэнд ОХУ АНУ-д ашиглагддаг “SolarWinds” системд халдан тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон байна. “Solarwinds Orion NPM” програмыг үүсгэн байгуулагчдын нэг Пуэрто Рикогийн тэрбумтан болоод бизнесмэн Орландо Браво мэдэгдэхдээ дэлхий даяар нийт 33000 байгууллага, засгийн газрын агентлагууд тус програмыг ашигладгаас 18000 нь халдлагад өрсөн болохыг хэлжээ.