Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд амжилт гаргасан тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог .
Тодруулбал, олимпын аваргад сар бүхэн дөрвөн сая төгрөг өгдөг бол мөнгөн медаль авсан тамирчинд гурван сая, хүрэл медалийн эзэнд хоёр сая төгрөг олгодог журамтай.
Ингэсэнээр М.Уранцэцэг Ц.Цогтбаатар нар 2 сая төгрөгийн урамшуулал авна.
Мөн“Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллай сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал авах юм.