Токио хотод коронавирусийн 2848 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сарын дунджаас даруй дөрөв дахин их тоо юм. Өнгөрсөн гурав хоногт Токио хотод нийт 9382 удаагийн PCR шинжилгээ авагдсанаас 30% нь эерэг гарч халдварын тоо маш өндөр үзүүлэлт зааж байна. Мөн долдугаар сарын 01-нээс 25-ны хооронд олимптой холбоотойгоор Япон улсад ирсэн 37000 хүнээс PCR шинжилгээ авахад 30 тохиолдол илэрснийг холбогдох албаныхан мэдээлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар олимпийн үйл ажиллагаанд оролцогсдоос 155 хүн халдвар авснаас 14 нь тус наадмын аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаа нар ажээ.