Өчигдөр буюу долдугаар сарын 28-нд 132,210 тун Pfizer вакциныг тээвэрлэн авчирчээ.Ингэснээр худалдан авах гэрээ хийсэн 2.5 сая тун вакцинаас 549,900 тунг хүлээн аваад байна.
Монгол Улсын Засгийн газар Ковид19-ын цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Pfizer Inc (Pfizer/Biontech) компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү худалдан авалтыг Япон улсын Засгийн газраас хандивласан буцалтгүй тусламжийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.
Вакциныг худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа юм.
Коронавирусийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн төв агуулахад горимын дагуу хадгалж буй бөгөөд агуулахыг өргөтгөж байгааг эрүүл мэндийн салбараас мэдээллээ.