Эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдаж байна. Энэ төрөлд цэц сорьсон манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 30 сумандаа 283 оноо аваад байв. Тэгвэл өнөөдөр сүүлийн 30 сумандаа 282 оноо авснаар нийлбэр дүнгээр 565 оноотой болж, 23 дугаарт байрт бичигдлээ. Тэрээр эхний 10 сумандаа тун сайн буудаж 99 оноо авлаа. Харин удаах 10 суманд 89 оноо авава. Улмаар дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 94 оноо авсан юм. Нийт тамирчдаас хамгийн өндөр оноотой зургаан тамирчин шигшээд шалгарч байгаа юм. Тэд 13.30 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.
Анхны олимпдоо онч сорьсон Э.Даваахүүгийн хувьд 10 метрийн хийн гар бууны дасгалд финалын наймаас ганцхан оноо дутаж 12 дугаарт байрт орсон юм.