Өнөөдөр буюу 2021 оны 08 -02нд хуучнаар гутлын 22 гудамжинд байрлах “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж албан ёсоор нээлтээ хийлээ.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, “ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ” байгуулах ажил хийгдэж эхэлсэн юм. Энэхүү ажлын тохижилт үйлчилгээг хариуцан "Нийслэлийн Хот тохижилтын газрын" хамт олон ажиллаа.
Өглөөний гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөр НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “ Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлвөлжээ.
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой гэдгийг төслийн зохион байгуулагчид онцоллоо.
Мөн иргэдийн зүгээс энэхүү гудамжыг хотын захын гэр хороололд байгуулах санал хүсэлтэй байгаа илэрхийлж байсан юм.