ОХУ-д шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор тус улс тодорхой хугацаанд Монгол улсад АИ-98, АИ-95 бензин нийлүүлэлтээ хязгаарлаж байгааг мэдэгдсэн. Тиймээс шатахууны нөөцийг хэвийн хэмжээнд оруулахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж байгаа талаар АМГТГ өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл тус улсын “China oil” компанитай хэлэлцээр хийснээр эхний ээлжийн шатахуунаа авахад бэлэн болсон байна. Мөн Монгол улс газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тус үйлдвэр 1.5 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилд:
- 824 мян.тонн дизель түлш
- 339 мян.тонн авто бензин
- 80 мян.тонн онгоцны түлш
- 47 мян.тонн зуухны түлш
- 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж дотоодын хэрэглээний 55% хангана хэмээн Засгийн газраас мэдээлсэн юм.