Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотыг цагаан утаа бүрхээд байна. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул 2021 оны наймдугаар сарын 4-ний үдээс хойш манай орны хойд хэсгийн нутаг, Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар орчмоор улам өтгөрөхийг хиймэл дагуулаас авсан доорх зураг харуулж байна. Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд байгаагүй маш хуурай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа ажээ. Өнгөрсөн долдугаар сард 210 гаруй түймэр гарч 15000 ам км газар нутаг түймэрт өртжээ.