Олимпийн хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай улсаас гурван тамирчин оролцоно. Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар өнөөдөр Токио хотыг зорилоо. Харин Б.Сэр-Од тамирчин Японы Нагоя хотод бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд тэндээсээ шууд тэмцээндээ оролцох юм байна.