Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут гаргах гэж байгааг БШУЯ өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Боловсролын газар энэ талаар тодорхой бодлого зохицуулалтыг хийж буй бөгөөд зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрутыг гаргах гэж байгаа аж. Мөн ирж буй хичээлийн жилд сургуулийн автобус явах юм. Нийтийн тээврээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар сурагчдад тогтмол зөвлөмж өгөх юм байна.