ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” авто машины уралдаан болно. Уг наадамд оролцохоор Монгол улсын зэвсэгт хүчний баг тамирчид ачигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Оросын холбооны улсыг зорилоо. Энэ удаад “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” цэргийн авто машины уралдаанд оролцох Монгол улсын зэвсэгт хүчний баг, тамирчдыг Монгол улсын талаас зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга , бригадын генерал С.Дашзэвэг ахлаж оролцох юм байна.