Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна.
Монгол улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай түймэрт өртөөд байна.
Оросын Холбооны Улсад түймэр гарсны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна.
Эх сурвалж: ОБЕГ