Бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, дүүргийн иргэдээ эрүүл чанарын хямд үнэтэй Монгол хөрсөндөө ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор дүүргийн 28 хорооны 30 цэгт 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл талбай гаргахаар боллоо.
Дүүргийн удирдлагын зүгээс ногоо тарьж, худалдаалж буй иргэдээсээ ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй. Харин иргэдэд хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр зарахыг санал болгож байгаа.
Одоогийн байдлаар Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн ногоочид маань Баянзүрх дүүрэгт ирж худалдаа наймаагаа эрхэлж байна.
Ногоо тариалан худалдаалдаг иргэн, бичил бизнес эрхлэгч та бүхэн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсд бүртгүүлж, байршлаа сонгож хамтран ажиллаарай!
Холбогдохыг хүсвэл 99291218 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай!
Бид хамтдаа хүчтэй!