1898 оны 08-р сарын 16-нд хамгийн анхны бүтэн эргэдэг галзуу хулгана ашиглалтанд оржээ.
Галзуу хулганы дизайнер Эдвин Прескотт анхны бүрэн эргэлддэг галзуу хулганыг амжилттай ажилуулж патентын эрхийг авсан байна. Прескотт энэхүү галзуу хулганаа Нью Йорк хотын Кони Айландад нээсэн байна. Нээлтээ хийх үед нь олон хүн цугласан ч түүнд суух хүмүүс тун цөөхөн байсан байна. Бүгд л зүгээр үзэхээр ирсэн байж. Хүмүүс суухгүй байсан шалтгаан нь тэр үед галзуу хулгана одоогынх шиг тогтвортой биш хоёр тийшээ найгах хөдөлгөөнтэй байсантай нь холбож үздэг байна.
Прескотт галзуу хулганаа бүрэн найдвартай болгож удаа дараа сайжруулсан ч ердөө 4 хүний л багтаамжтай байснаас болоод 1910 онд хаагдсан байна. Үүнээс хойш 1976 он хүртэл дахиж эргэлттэй галзуу хулгана нээгдээгүй юм. Ашиг орлого сайн олж чадаагүй ч Прескоттын хүндэтгэлд зориулан жил болгоны 8 сарын 16-ныг үндэсний галзуу хулганы өдөр болгон тэмдэглэдэг байна.