Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд ОХУ-ын Уфа хотноо эхэлсэн.
Тэмцээний эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 65 кг-д Э.Төгсжаргал, 79 кг-д Б.Мөнхдаваа, 97 кг-д Н.Баярбаатар нар зодоглосон.
79 кг жинд зодоглосон Б.Мөнхдаваа эхний шатанд Канадын Карсон Барри Лиг 10-0 харьцаагаар ялсан ч хоёрдугаар шатанд Азербайжаны Ашраф Ашировт 10-0 харьцаагаар ялагдсан.
Ашраф Аширов финалд шалгарсан тул Б.Мөнхдаваа дагах барилдаанд Латвийн Османс Жасезевстай барилдах бөгөөд ялбал Киргизийн Мухаммад Абдуллаевтай барилдаж эцэст нь хүрэл медалийн төлөө Казахстаны Махамбет Нуржаубаевтай барилдах боломжтой юм.