Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа болж өндөрлөлөө.
Э.Оюунболд болон улсын арслан Ц.Содномдорж нар допингийн шинжилгээ өгч байна. Э.Оюунболд аваргын хувьд гурвын даваанд арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, өвдөг шороодуулсан. Хоёр бөх барилдааны өмнө шөвгөрсөн ч, эс шөвгөрсөн ч допингийн шинжилгээ өгнө гэж МҮБХ-нд мэдэгдсэн тул ийн хоёул шинжилгээ өгч байгаа аж.