Жо Байдены захиргааны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй өндөр албан тушаалтнууд вакцины хоёр дахь тунгаа хийлгээд, найман сар болсон иргэдэд гурав дахь тунг тарихаар хэлэлцэж эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогийн байдлаар хараахан боловсруулж дуусаагүй байгаа тус төлөвлөгөөнөөс харахад гуравдугаар тунгийн вакцинжуулалт есдүгээр сарын сүүлийн хагаст амжиж эхлэх бололтой. Чухам хэдийд эхлэхийг АНУ-ын Хүнс, эмийн зохицуулах газрын шийдвэрээр тодорхойлох аж. Түүнчлэн вакцин бүтээгч Pfizer компани хэдий гурав дахь тунд ашиглах вакцины мэдээллийг эрх баригчдад илгээжээ.
Эх сурвалжийн баталснаар, төлөвлөгөө энэ долоо хоногт багтан бэлэн болж, тэр даруйдаа зарлагдаж магадгүй байна. Уг нь саяхныг хүртэл эрх баригч нар хүн амын дийлэнх хувьд гурав дахь тун төдийлөн шаардлагагүй хэмээн үзэж байв.
Эх сурвалж: CNN