Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд Талибуудаас айсан иргэд үймж, эх орноосоо дүрвэхээр оролдож байгаа энэ цаг үед "Талибан" хөдөлгөөнийхөн баяр хөөр болцгоон соёл амралтын хүрээлэнд тоглоцгоож буй бичлэг нийгмийн сүлжээнд тархжээ.
Ройтерсийн сэтгүүлч Хамид Шализигийн нийтэлсэн бичлэгт тэд хүүхдийн машин унан тоглоцгоож байгаа нь харагдах аж. Мөн морин тойруулга дээр тоглож, Ерөнхийлөгчийн ордны бялдаржуулах төвд бэлтгэл хийн, үсэрдэг тоглоом дээр үсэрч буй бичлэг ил болсон байна.
Талибан хөдөлгөөнийхөн 2001 онд АНУ-ын цэрэг орж иртэл буюу 1996-2001 онд Афганистаныг удирдаж байв. Америк цэргүүд гарсны дараа талибууд өнгөрсөн долоо хоногт Афганистаны нийслэлийг эзэлж, дайн дууссан хэмээн мэдэгдсэн юм.
Даваа гарагт Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноо орхин гарсан тухайгаа мэдэгдсэн бөгөөд иргэд нь талибуудаас зугтаж, Хамид Карзайн олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэсэн юм.
Эх сурвалж: Insider