2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нөөс дөрөв хоног үргэлжилнэ.
Тэгвэл Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлжээ.