Авлигатай тэмцэх газраас ХӨСҮТ-д мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар ажилтнуудын хамаарал бүхий этгээдийн гэрээс нь бэлэн 150,000,000 төгрөг хурааж, зарим хэрэгт холбогдсон хүмүүсийг хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Тодруулбал: ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй зарим ажилтан, албан тушаалтнууд нь “Ковид-19” халдварын үед лаботарийн хэрэгсэл шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуй нэгж, компаниудад давуу байдал бий болгож, захирлуудтай нь тохиролцон үндсэн үнээс өндөр үнээр авч түүнийхээ хариуд нь их хэмжээний хахууль авсан үйлдэлд шалгалтын ажиллагаа хийжээ.