Манай улс түүхдээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимпын наадам Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно.
Тус наадамд нийт 4400 орчим тамирчид 22 спортын 540 орчим төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорих ба манай улсаас 11 тамирчин оролцоно.
Тус наадамд манай улсаас
- Х. Энхтуяа (Пара тэеквондо)
- Г. Болор-Эрдэнэ (Пара тэеквондо)
- Э. Содномпилжээ (Пара поуэрлифтинг)
- Н. Мөнхбаатар (Пара байт харваа)
- З. Ганбаатар (Пара буудлага)
- Д.Саруултөгс (Хөнгөн атлетик)
- П.Энх-Манлай (Хөнгөн атлетик)
- А.Мөнхбат (Жүдо) нарын 11 тамирчин оролцоно.
Энэ удаагийн паралимпад дарвуулт завь, хөл бөмбөгийн оронд бадминтон, таеквондогийн спортууд шинээр оржээ.