Токио-2020 олимпийн мөнгөн медалийн эзэн Польшийн жад шидэгч Мариа Андречук мөнгөн медалиа дуудлага худалдаагаар зарж, мөнгийг нь найман сартай хүүгийн зүрхний хагалгаанд хандивлажээ.
Тэрээр 2016 оны Риогийн олимпд дөрөвдүгээр байр эзэлж байсан юм.Мариа 2018 онд ясны хорт хавдартайгаа мэдэж амжилттай эдгэрсэн түүхтэй.
Өдгөө 25 настай Мариа олимпын дараа хэн нэгэнд туслахыг хүсэж байсан. Улмаар зүрхний мэс засал хийлгэхээр АНУ-ын Стэнфордын эмнэлэгт хэвтэж буй Милошек хүүд туслахаар шийджээ.
Милошек хүүгийн хагалгаанд 380 мянган ам.доллар буюу 1 тэрбум орчим төгрөг шаардлагатай тул хандив цуглуулж байв. Харин Мариа энэ мөнгөний талыг ч болов олж өгөхийг хүссэн байна.
Улмаар дуудлага худалдаа зарлахад Польшийн "Zabka" сүлжээ дэлгүүр 550 орчим сая төгрөгөөр худалдан авсан ч Мариаг медалиа өөртөө үлдээхийг хүсжээ.
Эх сурвалж: wfla,com