Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө дасгал хийж байсан хэсэг залуус руу хүрз барьсан иргэн хэт шуугиантай байна хэмээн танхайрч буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм. Тэгвэл тэр үйл явдал болох үед өглөөний долоон цаг болж байсан бөгөөд хуулиараа бол зургаан цагаас өмнө хэт их дуу чимээ гаргаж, иргэдийн тайван байдлыг алдагдуулбал зөрчлийн хэрэг болдог байна. Тиймээс дасгал хийлж байсан залуус зөрчил гаргасанд тооцогдохгүй бөгөөд тухайн хүрз барьж дайрсан иргэнийг олж тогтоожээ. Улмаар тус иргэнд зөрчлийн хуулиар хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.Тодруулбал зөрчлийн тухай хуулийн 5.2-д заасны дагуу “Олон нийтийн газар танхайрсан” гэх зүйл заалтаар шалгаж байгаа юм. Шалгалтаар гэм буруутай нь тогтоогдвол 100 мянган төгрөгөөр торгуулах эсвэл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчилгаанд явах юм.