Технологийн салбартаа тэргүүлэгч Т-Мобайл компанид кибер халдлага болжээ. Уг халдлагаар 40 сая хүний хувийн мэдээлэл хакердуулсан болохыг зарлажээ. Хулгайлагдсан файлууд нь одоогийн 7.8 сая үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, зээл авахаар өргөдөл гаргасан 40 сая хүний мэдээллийг агуулдаг гэж тус компани мэдэгджээ.
Т-Мобайлд хийсэн кибер халдлага нь нэр, төрсөн өдөр, нийгмийн даатгалын дугаар зэрэг хулгайлагдсан файлуудын хамт 40 сая гаруй хүний мэдээллийг дэлгэсэн гэж тус компани мягмар гарагт мэдээлэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн мэдээллийн зөрчлийг судалж байна гэжээ.
Хулгайлагдсан файлууд нь ойролцоогоор 7.8 сая Т-Мобайл дансны мэдээлэл, мөн тус компанид зээл авах хүсэлт гаргасан 40 сая гаруй хуучин болон ирээдүйн үйлчлүүлэгчдийн бүртгэлийг агуулсан. Үүнээс гадна ил болсон зарим мэдээлэлд үйлчлүүлэгчдийн овог нэр, нийгмийн даатгалын дугаар, жолооны үнэмлэх болон бусад мэдээлэл багтсан гэж T-Mobile мэдээлэв.