Хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мэдрэмж академийн 3 дахь удаагийн төгсөлтийн баяр өчигдөр буюу /2021-8-18/ нд Монгол арт галерейд болж өнгөрлөө. Энэ жил төгсөж буй фэшн дизайнерууд хувцас загвараа танилцуулaн мөн шилдгийн шилдгээ шалгаруулах загварын шоуг амжилттай зохион байгууллаа.
Цар тахлаас үүдэн Мэдрэмж академийн оюутнууд цахим болон танхимын гэсэн хосолсон сургалтад суралцаж төгссөн юм. Гэсэн хэдий ч богино хугацаанд үр дүнтэй суралцаж өндөр ур чадвартай фэшн дизайнерууд төгсөж байгааг шүүгч нарын зүгээс сайшаан онцолж байсан юм.
Энэхүү төгсөлтийн баярын тэргүүн дизайнераар Т.Вачирдагина тодорсон юм. Түүний бүтээл үндэсний хувцсыг Монгол хүний биеийн онцлогт тохируулан шинэлэг загвараар хийсэн нь шүүгчдийн шалгаруулалтад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин тэмцээний хоёрдугаар байрт Цогзолмаа Гуравдугаар байрт Ундармаа Тусгай байрын шагналыг Пунсалдулам Шилдэг загвар өмсөгчөөр Ариунаа нар тус тус шалгарсан байна.
2021 онд Мэдрэмж академи фэшн бизнес стратегийн ангийг анх удаа хэрэгжүүлснээр оюутнууд ийнхүү амжилттай төгслөө . Мэдрэмж академи нь оюутнуудаа богино хугацаанд үр дүнтэй чадварлаг мэргэжилтэн болгож төгсгөж чаддаг мөн цаашид анхны бизнес болон өөрийн гэсэн брэндийг үүсгэн байгуулахад тусалдаг гэдгээрээ ижил төрлийн байгууллагуудаас ялгарч чаддаг онцлогтой юм. Өөрийгөө олж мөрөөдлөө бүтээ таны мөрөөдлийг бодит болгоход "Мэдрэмж академи" тусална.