Сангийн сайд асан С.Баярцогт прокурорын шийдвэрээр суллагдлаа. Өнгөрсөн долоо дугаар сарын 19-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогтод оноосон бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
Тэгвэл прокурорын байгууллагаас С.Баярцогтыг хорьж шалгах шаардлагагүй хэмээн үзэж, өнөөдөр суллахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.