Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба сүүлийн нэг сарын хугацаанд тус боомтоор 1830 аж ахуйн нэг, есөн иргэний нийт 49871 тонн, 2845370 ширхэг бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэн ажиллажээ. Улмаар БНХАУ-ын Эрээн хотод зургаан сарын турш хуримтлагдсан ачааны 60-70 хувийг нь Замын-Үүд боомтоор татан оруулсан аж. Иймээс Тяньжин боомтод хүлээгдэж буй 4200 гаруй чингэлэг ачааг татаж эхлэхээр болжээ. Ачаа барааг хурдтай тээвэрлэхийн сацуу тус боомтоор хууль бус үйлдлүүд ихээр гарах болжээ.
Тодруулбал: Замын-Үүд боомтоор гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нуун дарагдуулж, улсын хилээр нэвтрүүлсэн 43 аж ахуйн нэгж, иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ.
Энэхүү хэргийг үйлдэгч нэр бүхий аж ахуйн нэгж, иргэний улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 445.6 тонн 357 килограмм бараа бүтээгдэхүүнийг хураан авч, Зам тээврийн хуулийн дагуу 58.7 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
УЛСЫН ХИЛЭЭР НУУН ДАРАГДУУЛЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛБАЛ
- Хатаасан үзэм
- Рапсын үр
- Эмнэлгийн хэрэгсэл /амны хаалт, бээлий г.м/
- Цагаан будаа
- Шар будаа
- Асбесн хавтан
- Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй хүнсний бүтээгдэхүүн
- Гоо сайхны бүтээгдэхүүн