Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 342 нь нийслэлд,1224 нь орон нутагт бүртгэгджээ. Харин1674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол халдварын улмаас 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10.928 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10.011 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,303
- Хүндэвтэр- 3,542
- Хүнд – 898
- Маш хүнд - 185 хүн байгаа юм.