Эх орноосоо дүрвэж байсан Афган эмэгтэй дүрвэгсдийн онгоцонд амаржиж, охинтой болжээ. Энэ талаар АНУ-н агаарын хүчин “Афганистан улсын иргэн Герман дахь Рамштейн нисэх онгоцны бааз руу дүрвэх үедээ онгоцонд амаржсан” хэмээн мэдээлсэн байна.Тэрбээр онгоцны ачааны хэсэгт амаржсан бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
Эх сурвалж: CNN