2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна гэж ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг дэмжиж байгаа бөгөөд бэлтгэл ажил хангахыг даалгасан.
Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.
ЭМДС-аас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.
Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна.
2021 оны 1 сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" гэв.