Орос, Монголын Зэвсэгт хүчний багууд Тува улсад Олон улсын армийн наадмын "Морин марафон" олон улсын тэмцээний 100 километрийн уралдааныг эхлүүлжээ.
Уралдааны явцад цэргийн алба хаагчид тэсрэх бөмбөг суурилуулсан хэсгүүд бүхий ус гатлах зэргээр даалгавар гүйцэтгэн, шөнө буудаллан, харуул хамгаалалт гаргаж, хоол хүнс бэлтгэх, түр хугацааны хоноглох байр бэлтгэх зэрэг ажиллагааг гүйцэтгэх аж.
Тэмцээнд оролцогч Казахстан, Узбекистаны багууд хоёр өдрийн уралдаанаа дуусган, амжилттайгаар барианд оржээ. ОХУ-ын зохион байгуулдаг Олон улсын армийн наадмын хүрээнд болдог "Морин марафон" тэмцээний олон улсын оролцогчидтой үе шат нь "Кара-Хаак" полигон дахь Цэргийн төв тойргийн уулын мото буудлагын бааз дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Орос, Монгол, Казахстан, Узбекистаны цэргүүд оролцож байгаа юм.