FIBA 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны буюу U18 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монгол улсын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Доминиканы шигшээ багтай хийж энэ тэнцүүхэн өрсөлдөж 18-16 харьцаагаар хожигдлоо. Мөн хоёр дахь тоглолтоо Унгарын шигшээ багтай хийж 16-14 харьцаагаар хожигдсон байна. Тэд дараагийн хоёр тоглолтоо ОХУ, Литвийн багуудтай маргааш буюу наймдугаар сарын 27-нд хийнэ.Харин Монгол улсын эмэгтэй баг өнөө шөнө хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо АНУ, Беларусийн шигшээ багуудтай хийнэ.