Зорчигчийн галт тэрэг энэ сарын 27-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу Улаанбаатар өртөөнөөс эхлүүллэн явуулахаар болжээ.
Дээрх чиглэлийн цагийн хуваарь:
УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 271-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 10:43 цагт явж Зүүнхараагаар 15:00-15:18, Дархан-1 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт ирнэ.
СҮХБААТАР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 272-Р ГАЛТ ТЭРЭГ
Сүхбаатраас өдөр бүр 07:15 цагт явж, Дархан-1 09:12-09:27, Зүүнхараа 11:45-12:00 цагт өнгөрч Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.
УЛААНБААТАР-ДАРХАН-ЭРДЭНЭТ ЧИГЛЭЛИЙН 263/312-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 263-р галт тэргэнд холбогдон 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52, Дархан-1 өртөөнд 01:06 цагт ирж, 263-р галт тэрэгнээс салж, 312-р галт тэрэг болж, Дархан-1 өртөөнөөс 02:25 цагт явж Эрдэнэтд 07:40 цагт ирнэ.
ЭРДЭНЭТ-ДАРХАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 311/264-Р ГАЛТ ТЭРЭГ
Эрдэнэтээс өдөр бүр 18:00 цагт явж, Дархан-1 өртөөнд 23:01 цагт ирж, 264-р галт тэргэнд холбогдон Дархан-1 өртөөнөөс 00:15 цагт явж, Зүүнхараа 02:40-03:00 цагт өнгөрч, Улаанбаатарт 07:20 цагт ирнэ.
УЛААНБААТАР-СҮХБААТАР ЧИГЛЭЛИЙН 263-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 18:20 цагт явж, Зүүнхараа 22:36-22:52 цагт, Дархан-1 01:08-01:45 цагт өнгөрч, Сүхбаатарт 03:45 цагт ирнэ.
СҮХБААТАР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 264-Р ГАЛТ ТЭРЭГ
Сүхбаатраас өдөр бүр 20:55 цагт явж, Дархан-1 22:50-00:15 цагт, Зүүнхараа 02:40-03:00 цагт өнгөрч, Улаанбаатарт 07:20 цагт ирнэ.
УЛААНБААТАР-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН 288-Р ГАЛТ ТЭРЭГ
Улаанбаатраас өдөр бүр 17:30 цагт явж, Чойрт 23:08 цагт ирнэ.
ЧОЙР-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 289-Р ГАЛТ ТЭРЭГ
Чойроос өдөр бүр 01:00 цагт явж, Улаанбаатарт 06:35 цагт ирнэ.