ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын яам коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай ОХУ-ын шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ. Энэ оны есдүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байгаа бөгөөд, 422 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд уламжлалт хэлбэрээр буюу танхимаар сургалтаа зохион байгуулах хэдий ч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэлийг хангажээ.