Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг буулгаж, газрыг чөлөөлж, тохижуулах ажил үргэлжилсээр байна. Энэ хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 164 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах найман ширхэг тоосгон гарааш, 8 дугаар байрны хойд орцыг хааж барьсан 195 м.кв талбай бүхий нэг өргөтгөлийн барилгыг нураажээ. Албадан чөлөөлөх ажлыг нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэсэн бөгөөд чөлөөлөгдсөн газарт автомашины ил зогсоол, тохижилтын ажил хийгдэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба